Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын байгууллагуудын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Төсвийн төвлөрүүлэн захирагч, зарим шууд захирагч нарын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир байгууллагын удирдлагуудад хандан “Иргэн бүртэй хүндэтгэлтэй харилцаж, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй хүргэж,  төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд удирдах ажилтны манлайлал чухал” болохыг онцолсон.

Тэрбээр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт дэвшүүлсэн бодлогын зорилтыг бүх шатанд нэгдсэн ойлголт, уялдаатайгаар хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх өдөр тутмын үйл ажиллагаагаа өндөр ёс зүй, нэр төр, хариуцлагатайгаар гүйцэтгэх,  

     Салбарын бүх шатны байгууллага, албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг санууллаа.

 

Дээш