Эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүл бүрт хүрч ажиллахыг чиглэл болгов
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд Б.Солонгоо
яамны Гэр бүлийн бодлогын газар, Хүүхэд гэр, бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий
газар болон харьяа байгууллагуудын албан хаагчидтай уулзаж, 2025 оны ажлын үр
дүн, энэ онд хийж хэрэгжүүлэх арга
хэмжээний талаар мэдээлэл, санал солилцлоо.
Яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул Гэр бүл,
хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, 2026 онд төлөвлөсөн ажлын талаар
танилцуулсан.
Харьяа байгууллагуудын албан хаагчдын тулгамдсан асуудлыг
шийдвэрлэж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, бодлогын дэмжлэг үзүүлэн ажлаа
эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн урьдчилан сэргийлэх,
нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийллийн цаана
байгаа хүүхэд бүр эрсдэлт нөхцөлд байгаа учраас тэдгээр гэр бүлд хүрч ажиллах
чиглэлийг Дэд сайд өглөө.