“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” салбар дундын зөвлөгөөн боллоо

Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд салбар дундын зохицуулалт хамтын ажиллагааг бэхжүүлэн, салбаруудын хүүхэд хамгааллын тогтолцоонд баримталж буй бодлого, өнөөгийн байдал, туршлага сорилтын талаар ярилцаж, уялдаа холбоог хангах зорилготой тус арга хэмжээг “Гүүд Нэйборс” Олон Улсын байгууллага, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам гурав дахь жилдээ хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөн нь:    

-Хүүхэд хамгааллын тогтолцоонд баримталж буй бодлого, өнөөгийн байдал, туршлага сорилтын талаарх нэгдсэн мэдээллээр салбар бүрийн мэргэжилтнүүдийг хангаж, хамтран ажиллах,

-Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг бэхжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх, 

-Хүүхдийн эрх, хамгааллын мэргэжилтнүүд болон Хүүхдийн эрхийн улсын байцаагчдын өнөөгийн нөхцөл, чадавх бэхжүүлэх хэрэгцээний судалгааны үр дүнтэй танилцах,

Боловсролын салбарт хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх сургалтын агуулга, арга зүйг баяжуулах хэрэгцээ шаардлага,  интерактив контентыг нэвтрүүлэх хэрэгцээг тодорхойлон, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх шийдлийг эрэлхийлэхэд чиглэлээ.

Дээш