Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлэх талаар оролцогч талуудын төлөөллийг чадавхжуулж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоотой хамтран олон улсын аргачлалын дагуу Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө (2026-2035)-ний төслийг боловсруулсан.

Уг төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадавх, ялангуяа хэрэгжилтийн явцыг бодитой үнэлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, бүтээмжид үзүүлж буй нөлөөллийг тоон болон чанарын аргаар тодорхойлох ур чадвар чухал юм.

Ийм учраас Үндэсний бүтэмжийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх оролцогч талуудын төлөөллийг чадавхжуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, бүтээмжид үзүүлэх нөлөөг үнэлэх ур чадвар олгох хоёр өдрийн сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн бүтээмжийн байгууллагатай байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд хамтран зохион байгуулж байна.

Сургалтыг Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөхүүд удирдаж, Excel-д суурилсан макро эдийн засгийн загварын симуляцийн хэрэгслүүдийг ашиглан хяналт шинжилгээ үнэлгээ хийх, бүтээмжид үзүүлэх нөлөөг үнэлэх мэдлэг чадвар олгох юм. Сургалтад ҮСХ, ЗГХХГ, Сангийн яам, ЭЗХЯ, ГБХНХЯ, ГХЯ, ХХААХҮЯ, харьяа агентлагууд болон МҮЭХ, МҮХАҮТ, Шинжлэх ухаан технологийн сан зэрэг гол үүрэг, оролцоотой 15 байгууллагын 40 гаруй төлөөлөл хамрагдаж байна.

 

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: