САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ХАМРАГДАХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлд заасны дагуу 2026 онд хийх хяналт шалгалтын объектыг 2025 оны эрсдэлийн үнэлгээнд үндэслэн төлөвлөлөө.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын төлөвлөгөөг яамны бодлогын зорилт, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан объектын эрсдэлийн ангиллыг харгалзан Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө батлах тухай” 184 дүгээр тогтоолыг үндэслэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/12 дугаар тушаалаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 1194 объектод хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр батлуулав.
Хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө, объектын жагсаалтыг хавсралт хэсгээс татаж авна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналт, шалгалтын хэрэгжилт, гүйцэтгэлийн үр дүн судалгаа шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнгэлмаа
Харилцах утас: 51261416