“Хөдөлмөр эрхлэлт- техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын хурал 2025”-ыг зохион байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон БНСУ-ын Мэргэжлийн боловсролын сургалт, судалгааны хүрээлэн (KRIVET), Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ /Монгол улс дахь ЮНЕВОК төв/ хамтран “Хөдөлмөр эрхлэлт- техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын хурал 2025”-ыг зохион байгууллаа.

Хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд БНСУ-ын үндэсний чадамжийн стандартын үүрэг, оролцоо, өгөгдөлд суурилсан ур чадварын зөрүү, хүний нөөцийн хөгжлийн бодлого, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн одоогийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт, зах зээлийн судалгаа сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт, Үндэсний чадамжийн стандарт, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын мэргэшил үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Олон Улсын хурлын үеэр Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон БНСУ-ын мэргэжлийн боловсролын сургалт, судалгааны хүрээлэнгийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дээш