"НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХУГАЦАА, ОЛГОХ ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР САНАЛ АВЧ БАЙНА.
Нийгмийн  халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг Засгийн газар батална.” гэж заасны дагуу Засгийн газрын 2021 оны “Журам шинэчлэн батлах тухай” 362 дугаар тогтоолоор  “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-ыг баталсан.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох шат дамжлагыг хялбарчлах хэрэгцээ шаардлага, иргэдийн санал гомдол, хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөд үндэслэн "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан санал авч байна. 

Иймд та бүхэн холбогдох саналаа 

 цахим хаягаар ирүүлнэ үү. 

Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төслийг татаж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Нийгмийн халамжийн бодлогын газар

Нийгмийн халамжийн хууль тогтоомж, тэтгэвэр, тэтгэмжийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Д.Буянжаргал

Утас : 263390

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Тогтоолын төсөл
Дээш