Хүүхдийн эрхийн улсын байцаагч бэлтгэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Хүүхдийн эрхийн улсын байцаагч бэлтгэх, мэргэшүүлэх тав хоногийн сургалтыг эхлүүллээ.
2024 оны /Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн
найруулга/, Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улсын байцаагч
дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хүүхдийн
эрхийн 20 зөрчлийг шалган шийдвэрлэх,
Хүүхэд хамгааллын тухай хуулиар тогтоосон Хүүхэд хамгааллын
захиргааны хяналт тавих,
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалтын
арга, хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхтэй
холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах, зөвлөн туслах
замаар хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой өргөдөл, гомдлыг
шийдвэрлэж, дүгнэлт гаргана.
Сургалтыг нээж ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн
үгэндээ, “Та бүхэн хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэж хэвших, хүүхдийн дээд
ашиг сонирхол, сайн сайхан байдлыг хангах зарчимд тулгуурлан ажилдаа
хариуцлагатай хандах, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах,
зөрчлийг илрүүлж, таслан зогсоох үүргээ биелүүлэхэд манлайлан ажиллахыг
анхааруулъя” гэлээ.
Засгийн газраас анх удаа 16,000 хүртэлх хүүхэд тутамд 1
байцаагч байхаар тооцож, 92 байцаагчийг улсын хэмжээнд ажиллуулахаар дүрэм,
орон тоог 2024 онд баталсан юм.