"Хүүхэд-Хайр-Ирээдүй" үндэсний чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож байна

 

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг угтан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” Хүүхдийн үндэсний чуулганыг өнөөдөр /2025.11.19/ Төрийн ордонд зохион байгуулж байна.  

Манай улсын 0-18 хүртэлх насны 1.280.000 гаруй хүүхдийг төлөөлж, 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн 13-17 насны 800 гаруй хүүхэд оролцсон энэхүү чуулганаар монгол хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл, үнэт зүйл, зорилгын талаар өөрсдийнх нь санал шийдлийг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх, цаашид батлагдах төрийн хууль, тогтоожид тусгуулах зорилготой юм.

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Чуулганыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний Зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар мэндчилгээ дэвшүүлснийг холбогдох албаны хүмүүс чуулганы төлөөлөгч хүүхдүүдэд уламжилсан.

Монголын Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням үе тэнгийн найз нартаа урам, итгэл, мэдлэг өгсөн “Шинэ зууны хүүхдүүд” сэдвээр илтгэл тавьж,  “Миний гэр бүл”, “Миний боловсрол”, “Миний сэтгэлзүй-эрүүл мэнд”, “Миний оролцоо”, “Миний цахим хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, хүүхдүүд санал бодлоо илэрхийллээ.

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Хүүхэд бүр хөгжих эрхтэй. Хөгжих эрх нь зөвхөн боловсрол эзэмших төдийгүй бие бялдар, оюун ухаан, авьяас чадвар, сэтгэлзүйн чадавхаа бүрэн дүүрэн нээх боломжийг хэлдэг. Улс орны хөгжлийн бодлогод хүүхдийн хөгжил, хамгаалал, тэдний хүрээлэн буй орчин нөхцөлийн чанарын асуудал үргэлж тэргүүнд байдаг.

Мөн хүүхэд бүр оролцох, өөрт хамаарах асуудалд санал бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх бүрэн эрхтэй юм. 

Дээш