МЭДЭЭЛЭЛ
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заасан Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн.
Иймд Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой асуудлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандана уу.