Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгыг хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдааны 45 дугаар тэмдэглэлд тусгасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгын ажил эхэлсэн ба 8 давхар, 4800 мкв талбай бүхий эмнэлгийн барилгыг ашиглалтад хүлээн аваад байна.
Тус барилга ашиглалтад орсноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаа, Хөдөлмөрийн анагаах ухааны газрын үйл ажиллагаа нэгдэж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.


Дээш