ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Хоёрдугаар бүлгийн 2.1.2.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний нэгдсэн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг шинэчилж, салбар хоорондын хамтын ажиллагаа, бодлогын уялдааг хангана.”, Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан. 

Иймд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. 

Энэхүү хуулиар хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээлэл бүрдүүлэх, солилцох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулах юм. 

Та бүхэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа ts.bayarmaa@mflsp.gov.mn цахим хаягаар 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор ирүүлнэ үү. 

Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авч танилцана уу. 


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хуулийн төсөл
Дээш