МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭН, ТҮГЭЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тохируулга, тохижилт хийсэн ажлын байр, ажил олгогчийн сайн туршлагыг олон нийтэд сурталчлан таниулах мэдээллийг боловсруулах, түгээх ажил гүйцэтгэх баг, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Хөгжлийн бэрхшээл, түүний төрөл хэлбэр, онцлогийн талаар ойлголттой, тус салбарт ажиллаж байсан туршлагатай гишүүтэй байх;
- Хууль, эрх зүй, хүний эрхэд суурилсан мэдээлэл боловсруулах чадвартай байх;
- Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан, боловсруулалт хийх ур чадвартай байх;
- Олон нийтэд мэдээлэл хүргэх сувагтай байх;
- Ижил төрийн ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
- Байгууллагын гэрчилгээний хуулбар
- Сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлт
- Байгууллагын танилцуулга, мэдээлэл
- Байгууллагын өмнө нь ижил төстэй ажил хийж байсан танилцуулга
- Тоног төхөөрөмжийн жагсаалт, үнийн саналын мэдээлэл
Материал хүлээн авах хугацаа :
2025 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл sukhbaatar@mflsp.gov.mn цахим шуудангаар, эсхүл Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-5, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд цаасаар ирүүлнэ үү.