ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ЯВЦЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд явцын дүн шинжилгээ хийж, нөхцөл байдал ба тулгамдсан асуудлыг тодорхойлж, 2026 онд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын чанар үр дүнг дээшлүүлэх санал, зөвлөмж боловсруулах ажил гүйцэтгэх баг, иргэнийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Ижил төстэй 3-аас доошгүй ажил үйлчилгээг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай;
- Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байсан туршлагатай;
- Баримт бичгийн судалгаа хийх, гарын авлага, материал боловсруулж байсан туршлагатай;
- Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Мэдээлэл цуглуулах, шинжлэх, боловсруулах чадвартай;
- Дүн шинжилгээ хийх аргачлал боловсруулах, баримт бичиг, тайлан, илтгэл бэлтгэх, илтгэх чадвартай;
- Уулзалт, хэлэлцүүлэг чиглүүлэх, зохион байгуулах чадвартай.
- Бусдыг хүндлэх, харилцах, зөвлөн туслах ур чадвартай;
- Багаар ажиллах ур чадвартай байх.
- Захиалагч талын хэрэгцээ, шаардлагад нийцсэн тайлан, зөвлөмж, танилцуулгыг заасан хугацаанд бэлтгэн нийлүүлэх чадавхтай байх.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
- Ажил гүйцэтгэгчийн анкет, (баг бол багийн гишүүн бүр);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Диплом болон холбогдох гэрчилгээний хуулбар;
- Туршлагыг нотлох сургалт арга хэмжээний танилцуулга;
- Албан хүсэлт;
- Ур чадварыг үнэлэх нэмэлт баримт бичиг.
Материал хүлээн авах хугацаа 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл gereltod@mflsp.gov.mn цахим шуудангаар, эсхүл Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд цаасаар ирүүлнэ үү.