Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативын төсөлд санал авч байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.6-д “Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний  зардлын нормативыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасан. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний  зардлын норматив”-ын төслийг боловсрууллаа.

Та бүхэн аргачлал, үйлчилгээний зардлын нормативын төсөлтэй танилцан саналаа тус яамны Гэр бүлийн бодлогын газарт Ochirsuren@mflsp.gov.mn цахим хаягаар 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор ирүүлнэ үү. Хавсралт хэсгээс аргачлал, үйлчилгээний зардлын нормативын төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативын төсөл
Дээш