АРГАЧЛАЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.2 дахь хэсгийн хэрэгжилтийг хангуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн бус байгууллагын оролцоо, хамтран  хяналт тавих аргачлал, төлөвлөгөө боловсруулж ажлыг гүйцэтгэх иргэнийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр  ажилласан туршлагатай байх;

- Судалгаа, мониторинг, удирдамж боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;

- Өмнө нь ижил төстэй ажил хийж гүйцэтгэж байсан бол давуу тал болно;

- Баримт бичиг боловсруулах ур  чадвартай;

- Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх;

- Мэдээлэл боловсруулах, судалгаа дүн шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай байх;

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

- Ажил гүйцэтгэгчийн анкет, (баг бол багийн гишүүн бүр); 

- Иргэний үнэмлэхийн хуулбар; 

- Диплом болон холбогдох гэрчилгээний хуулбар;

- Туршлагыг нотлох сургалт арга хэмжээний танилцуулга; 

- Албан хүсэлт;

- Ур чадварыг үнэлэх нэмэлт баримт бичиг.=

Материал хүлээн авах хугацаа 

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл mendee@mflsp.gov.mn цахим шуудангаар, эсхүл Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-5, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд цаасаар ирүүлнэ үү.


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш