НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙН МОНГОЛ УЛСЫН 11 ДУГААР ТАЙЛАН, ИЛТГЭЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн Монгол Улсын 11 дугаар тайлан, илтгэлийг боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах тул  зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй баг, иргэнийг 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 14:00 цагаас өмнө материалаа ирүүлэхийг урьж байна. 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Жендэр, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр бодлого боловсруулах ажилд оролцож байсан болон НҮБ-ын гэрээ конвенцийн тайлан боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно. 

- Жендэр, эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр  ажилласан туршлагатай;

- Шалгуур үзүүлэлт боловсруулах, өгөгдөл- мэдээлэл цуглуулах, шинжлэх, боловсруулах ажлын туршлагатай;

- Дүн шинжилгээний баримт бичиг, тайлан, илтгэл бэлтгэх, илтгэх чадвартай

- Баримт бичиг боловсруулах чадвартай;

- Ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг чиглүүлэх, зохион байгуулах чадвартай.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

- Ажил гүйцэтгэгчийн анкет, (баг бол багийн гишүүн бүр); 

- Иргэний үнэмлэхийн хуулбар; 

- Диплом болон холбогдох гэрчилгээний хуулбар;

- Туршлагыг нотлох сургалт арга хэмжээний танилцуулга; 

- Албан хүсэлт;

- Ур чадварыг үнэлэх нэмэлт баримт бичиг.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг 2025 оны 10 дугаар  сарын 31-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авах тул Odontsetseg@mflsp.gov.mn цахим шуудангаар эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж-5 Улаанбаатар-15160 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд цаасаар ирүүлнэ үү. Холбоо барих:51-262453

Ажил гүйцэтгэх ажлын удирдамжийг хавсралтаас татаж авна уу.


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш