"Хүн төвтэй хөгжил: говийн бүсийн хүн амын тогтвортой бодлого" хэлэлцүүлэг зохион байгуулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул  Монгол Улс дахь НҮБ-ын Хүн Амын Сангийн тэргүүн Др Халид Шарифтай ажил хэрэгч уулзалт (2025.10.24) хийлээ.

Уулзалтын эхэнд НҮБ-ын 80 жилийн ойн баярын мэнд хүргэж, НҮБ-ын Хүн Амын сан жендэрийн эрх тэгш байдал, хүн амын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодит дэмжлэг үзүүлэн хамтран ажилладагт талархал илэрхийллээ.

НҮБ- ын Хүн амын сантай хамтран "Хүн төвтэй хөгжил: Говийн бүсийн хүн амын тогтвортой бодлого хэлэлцүүлэг",  "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгийг 2025 оны 10,11 сард зохион байгуулах гэж байна.

Дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцож,  үр дүнд хүргэх, бодлогын шийдлүүд гаргахын төлөө идэвхийлэн ажиллахаа талууд илэрхийллээ.

Дээш