СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ, ИРГЭН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомж, бодлого шийдвэрийг боловсруулж, хэрэгжүүлэх болон өдөр тутам үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төрийн албан хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах танхимын болон цахим сургалтын агуулга, төлөвлөгөө боловсруулж, сургалт зохион байгуулах ажил гүйцэтгэх баг, иргэнийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Ижил төстэй 5-аас доошгүй сургалтыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр ажилласан туршлагатай;
- Мэдээлэл цуглуулах, шинжлэх, боловсруулах ажлын туршлагатай;
- Дүн шинжилгээний баримт бичиг, тайлан, илтгэл бэлтгэх, илтгэх чадвартай
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр бодлого боловсруулах ажилд оролцож байсан бол давуу тал болно.
- Сургалт зохион байгуулах чадвартай;
- Баримт бичиг боловсруулах чадвартай;
- Уулзалт,хэлэлцүүлэг чиглүүлэх, зохион байгуулах чадвартай.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
- Ажил гүйцэтгэгчийн анкет, (баг бол багийн гишүүн бүр);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Диплом болон холбогдох гэрчилгээний хуулбар;
- Туршлагыг нотлох сургалт арга хэмжээний танилцуулга;
- Албан хүсэлт;
- Ур чадварыг үнэлэх нэмэлт баримт бичиг.
Материал хүлээн авах хугацаа 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл yanjmaa@mflsp.gov.mn цахим шуудангаар, эсхүл Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-5, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд цаасаар ирүүлнэ үү.