ОУВС цалин хөлсний өнөөгийн тогтолцоонд дүн шинжилгээ хийхэд техникийн дэмжлэг үзүүлнэ

Олон Улсын Валютын сан, Дэлхийн банкны 2025 оны “Жилийн уулзалт” 10 дугаар сарын 13-18-ны өдөр боллоо.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон СЯ-ны төлөөлөгчид Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Фелипе Харамиллотой уулзаж, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, цэвэр эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах хүчин чармайлт болон Монгол Улсын тэтгэврийн шинэчлэлийн талаар хэлэлцлээ

Уулзалтын үеэр Дэлхийн банкны зүгээс Монгол Улсад шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх боломжтой байгаагаа илэрхийлжээ.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон Сангийн яамны төлөөлөл ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн хэлтсийн орлогч дарга Артур Свистактай уулзаж, Монгол Улсын төсвийн нөхцөл байдал, тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэл, цалин хөлсний тогтолцооны талаар хэлэлцсэн байна.

ОУВС-аас тэтгэврийн даатгалын сангийн тооцооллын урт хугацааны загвар боловсруулахад болон цалин хөлсний өнөөгийн тогтолцоонд дүн шинжилгээ хийхэд техникийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

Дээш