Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Монфемнет Үндэсний Сүлжээ” ТББ-тай хамтран Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болох 29 байгууллагын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдэд Ахмад настны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар болон 2024-2025 онд шинээр боловсруулан батлуулсан Засгийн газрын тогтоол, Сайдын тушаалаар баталсан журмуудыг танилцууллаа.

Мөн шинээр хэрэгжиж байгаа Идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ, Асаргааны хувилбарт үйлчилгээ, үйлчилгээний сонгон шалгаруулалт, 2025 оны  хэрэгжилтийн байдлын талаар мэдээлэл хүргэв.

Тус яамны  Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг болон тус газрын мэргэжилтнүүд, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Бадрахбаяр нар оролцогчдын сонирхсон асуултад хариулж, санал, хүсэлт, хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцлоо.

Цаашид Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах юм.

Дээш