ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийж гүйцэтгэх зөвлөхийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 05 -ны өдрийг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцогчид холбогдох материал, анкет /CV/ болон энэ ажлыг гүйцэтгэхэд шаардагдах үнийн саналыг тус яамны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын ахлах шинжээч Ж.Цэвэлмаа / tsevelmaa@mflsp.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох материалыг 2025 оны 11 дүгээр сарын 05 -ны өдрийн 15.00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авна. Ажил гүйцэтгэх ажлын даалгаврыг хавсралтаас татаж авна уу.
Тодруулах асуудлыг /утас 51-262691/ Ж.Цэвэлмаатай холбогдож лавлана уу.