Аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд зөвлөгөө өглөө
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Т.Бадрахбаяр нар 21 аймаг, 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж, шинээр болон шинэчлэн батлагдсан дүрэм, журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэн батлагдсан ба 12 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Шинэчилсэн журамд цаасан бүрдлийг багасгаж, үйлчилгээг цахимжуулах зэрэг асуудлууд туссан.
Мөн шинэчлэгдэн батлагдсан Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журам, Ахмад настны тухай хуулийн хүрээнд үзүүлж байгаа идэвхтэй насжилтыг дэмжих хөтөлбөрийн талаар танилцуулж, анхан шатанд тулгамдаж буй асуудлыг сонсож, зөвлөгөө өглөө.
Удирдлагуудын зүгээс халамжийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Дээш