Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны “Шаардлага батлах тухай ” А/67 дугаар тушаалаар “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандарт”, Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх 01 дүгээр зөвлөмж
Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр баталсан.
Тус хуулийн 22.9.2-д “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах”, 22 дугаар зүйлийн 22.11-д “Энэ хуулийн 22.9-д заасны дагуу хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавина” гэж тус тус заасан.
Уг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны “Шаардлага батлах тухай ” А/67 дугаар тушаалаар “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандарт”-ийг баталсан.
Мөн хуулийн 22.9- дэх заалтын дагуу Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх 01 дүгээр зөвлөмж баталсан.
Сайдын тушаал болон зөвлөмжийг хавсралт хэсгээс татаж авна уу