Баян-Өлгий аймаг хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэж байна

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг өнөөдөр /2025.10.07/Баян-Өлгий аймагт тэмдэглэж байна.

Баян-Өлгий аймаг нь 118 мянган хүн амтай, 26 мянган өрхтэй. Үүнээс 45 мянга нь хүүхэд байдаг. 2025 оны хагас жилийн байдлаар хөгжлийн үйлчилгээг 14,908, хамгааллын үйлчилгээг 367 хүүхэд авчээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Баян-Өлгий аймгийн 13 суманд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 30 нийгмийн ажилтан ажиллаж байна.

Баян-Өлгий аймаг бол өвөг дээдсийн өв уламжлалаа хадгалан, хүн бүр тэгш эрхтэйгээр айл өрх, хүүхэд бүр аз жаргалтай амьдрах нийгмийг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна гэдгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан илтгэлдээ онцлон дурдлаа.

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Т.Зулпхар, ХГББХЕГ-ын дарга Б.Баярсайхан нар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдадаа Төрийн дээд одон болон салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.

Мөн 100 жилийн ойн хүрээнд тус байгууллагын ахмадын хорооноос Баян-Өлгий аймгийн Хүүхдийн байгууллагын 100 жилийн товч түүх номыг эмхлэн Монгол, Казах хэл дээр гаргажээ.

Хүүхдийн гэгээн ертөнцтэй нэгэн зууныг хамт үдэж, нэгэн зууныг хамт өлгийдөн авч буй Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрынхаа ахмад үеийнхэн, албан хаагчид болон хүүхдийн төлөө зүрх сэтгэлтэй хүн бүрд Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Дээш