Баруун бүсийн албан хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын баруун бүсийн цогц арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих, салбарын хууль, бодлого, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг, ажил олгогч эзэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид,
ТББ-уудад чиглэсэн сургалт зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулсан. Цогц арга
хэмжээний хүрээнд өнөөдөр салбарын баруун бүсийн албан хаагчдад зориулсан
сургалтыг зохион байгууллаа.
2026 онд
баримтлах бодлогын чиглэл, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй
асуудал, баруун бүсийн хэмжээнд цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн мэдээлэл
зөвлөгөөг хүргэсэн.
Монгол Улсын
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын салбар хариуцан хэрэгжүүлэх 57 зорилт туссан.
Хүний хөгжлийг
дэмжихэд гол анхаарлаа хандуулж, хүн төвтэй, тэгш хүртээмжтэй нийгмийн хөгжлийг
эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаатай холбогдуулан 2026 онд
иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, нийгмийн хамгаалал, тэтгэврийн
тогтолцоог сайжруулах, хүүхэд, гэр бүл, ахмад настан болон эмзэг бүлгийн эрхийг
хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна.
Гэр бүл, хөдөлмөр
нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир албан хаагчдад хандаж хэлсэн үгэндээ, “Манай салбар ард иргэдийнхээ нэн тэргүүний
хэрэгцээг хангах үйлчилгээг үзүүлж байдгийн хувьд тэдэнд хүндэтгэлтэй хандан,
өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд
суртал, чирэгдэлгүй хүргэхэд анхаарч ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах нь
зүйтэй” гэлээ.