АТГ-тай хамтарсан сургалт зохион байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Авлига, ашиг сонирхлоос сэргийлэх нь” сургалт зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээг жил бүр хөндлөнгийн байгууллагаар хийлгэж олон нийтэд мэдээлдэг.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2024 оны шударга байдлын үнэлгээгээр 16 яамнаас 5 дугаар байрт эрэмбэлэгдсэн.

Сургалтаар авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахад анхаарах асуудал, түгээмэл алдаа дутагдлын талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Р.Төрбулаг, М.Жамьяанчойжил нар зөвлөмж мэдээлэл өглөө.

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчил гаргахгүй, ёс зүйтэй, хариуцлагатай, хууль дүрмийн хүрээнд ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул сургалтын үеэр санууллаа.  

Энэ удаагийн сургалтад ГБХНХЯ-ны газар, хэлтсийн дарга, харьяа агентлаг, байгууллага, төвүүдийн дарга, нэгжийн дарга, төсөв санхүү хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. 

Дээш