Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурал боллоо
Дэд зөвлийн хуралд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Дэд
зөвлөлийн дарга бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн
нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нар оролцож, зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний
хэрэгжилт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, төсөв
санхүүжилтийн талаар/2025.09.06/ санал солилцлоо.2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан
Бүсчилсэн цогц арга хэмжээг Говийн бүс, Хангайн бүсэд зохион байгуулсан бөгөөд
баруун бүсэд 10 дугаар сард зохион байгуулахаар ажиллаж байна. Хөгжлийн
бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх ур чадвар, хүсэл сонирхол, ажил хийхэд
тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлохоор цахим бүртгэл, судалгааг зохион
байгуулж, одоогийн байдлаар 42 мянга гаруй иргэн тус судалгаанд хамрагдсан
байна.Судалгааны 2 дугаар шатыг хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдээс авах
бөгөөд “Үйлдлийн олон улсын ангилал (ICF)- д суурилан Хөгжлийн бэрхшээлтэй
иргэний хөдөлмөрлөх чадварт үнэлгээ хийх аргачилсан заавар” -т тусгасан “Суурь
сорил”-ын асуултууд багтсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн
хэрэгжилтэд улсын үзлэгийг 6-9 дүгээр сард зохион байгуулж, одоогийн байдлаар 383 аж ахуйн нэгжид хяналт
хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй
зөрчилтэй 63 байгууллагад акт үйлдэж,
нийт 917 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт
тавьж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд
төвлөрүүлэхээр ажиллаж байна.