Итгэлцүүр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тогтоож, дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө” гэж заасан.
Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход хэрэглэх 2026 оны итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан тооцож “Итгэлцүүр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан.
Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт tserenbat@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.