ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Хоёрдугаар бүлгийн 2.1.1.23-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулна.” Мөн Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан.
Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Энэхүү хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөг бүрэн эдлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцоог хангах, төрийн үйлчилгээ, бодлогын зохицуулалтыг хүний эрхэд суурилсан зарчмаар зохион байгуулахад төр, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэг, оролцоо, тэдний эрх, хүлээх үүрэг, хариуцлагатай холбогдох харилцааг зохицуулах юм.
Та бүхэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа regzen@mflsp.gov.mn эсхүл l.dulamsuren@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авч танилцана уу.