Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилеуханы Аубакир ажлаа хүлээж авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдхүүнээ
өчигдөр /2025.06.17/ УИХ-аар батлуулж, шинээр сонгогдсон сайд нараа
танилцуулсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод буй
Тилеуханы Аубакир өнөөдөр /2025.06.18/ тамгаа хүлээн авлаа.Ажил хүлээлцэх
ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
С.Амарсайхан оролцож, Засгийн газрын гишүүн Тилеуханы Аубакирт үүрэгт ажлыг нь
хүлээлгэн өгч амжилт хүссэн юм. Ажил хүлээлцэх үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан хэлэхдээ “Гэр бүлд суурилсан нийгмийн
хамгааллын цогц бодлого хэрэгжүүлэх Гэр бүлийг дэмжих тухай хууль,Тэтгэврийн
реформ, халамжийг үр дүнтэй хүргэх, бодлогыг цэгцлэх Нийгмийн даатгалын багц
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Нэг биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг
болох Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль,Халамж эзэндээ хүрч, үр дүнтэй
хэрэгждэг болох Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг тогтолцооны
шинэчлэлийн хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болгосон. УИХ-ын
гишүүний хувьд эдгээр хуулиудыг батлуулах ажлын хэсгийн ахлагчаар гардаж
ажиллах болно” гэдгийг хэллээ.