Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байгааг онцоллоо


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичиг дарга Л.Мөнхзул болон холбогдох удирдлагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, харьяа байгууллагуудын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцлаа. Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байгааг онцолж, ажлаа эрчимжүүлэх, мэдээллийг ил тод, нээлттэй болгох, хөтөлбөр арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагын оролцоог хангаж ажиллахыг үүрэг болголоо. Цаашид бусад агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагаатай мөн танилцах юм.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: