Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье


Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь нийгмийн түншлэгч талуудтайгаа хамтран жил бүрийн 6 сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриаг дэвшүүлж байна. ОУХБ-ын бүх гишүүн орнуудыг Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенцод нэгдэн орж, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг уриалж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд ОУХБ-ын конвенцын суурь ойлголтыг тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эрхийн 38 улсын байцаагч ажиллаж байгаа бол ирэх онд хүүхдийн эрхийн байцаагчдын орон тоог 92 болгож нэмэхээр төлөвлөжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс 58 мянга орчим нь Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй орчинд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарсан байна.

Дээш