ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Байгууллагын нэр: Гэр
бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Ажлын байрны нэр: Гэр
бүлийн сэтгэлзүйч
Ажлын байршил: УБ хот,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар
Гэр
бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тойргийн шүүхийн Тамгын газарт эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэлзүйн
туслалцаа үзүүлэх 2 сэтгэл зүйчтэй 2025 оны 12 дугаар сарын 15-ныг дуустал
гэрээлэн ажиллах тул “Сэтгэлзүйч”-ээр ажиллах
хүсэлтэй иргэдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Ажлын байрны үндсэн чиг
үүрэг:
Гэр бүлийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс эвлэрэх хугацаа олгогдсон гэрлэгчдэд шүүх дэх эвлэрүүлэн
зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх
Тавигдах шаардлага:
v Сэтгэл
судлаач мэргэжлээр их дээд сургууль төгссөн (гэр бүлийн сэтгэлзүйн чиглэлээр
мэргэшсэн бол давуу тал болно)
v Мэргэжлээрээ
2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
v Гэр бүлийн
зөвлөгөө өгөх ур чадвартай,
v Гэмт
хэрэг зөрчилд холбогдож байгаагүй
v Хувийн
зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг
v Багаар
ажиллах, харилцааны өндөр соёлтой
v Сэтгэлзүйн
зөвлөгөө өгөх арга зүй, бичгийн болон аман илтгэх ур чадвартай
Шаардагдах баримт
бичгүүд:
v Анкет (Товч
намтар)
v Диплом
болон холбогдох гэрчилгээний хуулбарууд
v Иргэний
үнэмлэхийн хуулбар
v Туршлагын
талаарх тодорхойлолт
v Өөрийн
бичсэн сэтгэлзүйн зөвлөгөө, судалгааны ажил (байгаа бол)
v Ажиллах
хүсэлт
Ажил гүйцэтгэх ажлын
удирдамжийг хавсралтаас татаж авна уу.
Материал хүлээн авах
хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цаг хүртэл
Nominerdene.b@mlsp.gov.mn цахим шуудангаар эсхүл Монгол
Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж-5
Улаанбаатар-15160 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд цаасаар
ирүүлнэ үү. Холбоо барих:51-261415