Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 17 мэргэжлийн хүрээнд 725 хүнийг ур чадвар олгох сургалтад хамруулжээ


“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үнэлгээний тайлан болон үр дүнг танилцуулах уулзалт боллоо. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг ГБХНХЯ-ны Сургалт, үнэлгээ, судалгааны институт хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 17 мэргэжлийн хүрээнд ур чадвар олгох сургалтыг зохион байгуулсан.  Ур чадвар олгох сургалтад 725 хүн хамрагдсан бол мэргэшүүлэх сургалтад 300, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд 200 иргэнийг хамруулжээ.  “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” нь оролцогчдын ур чадварыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлснээрээ онцлог байсан.  Хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээ, процессын судалгааг “Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэн” гүйцэтгэж, судалгааны арга зүйн зөвлөмжөөр дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: