Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгох шийдвэр гарлаа
Засгийн газрын өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
сургалт, үнэлгээ, судалгааны институтыг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчлөх
шийдвэр гарлаа.Тус газар нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн
зах зээл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цалин хөлс, хүний нөөцийн
хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, хэтийн болон ойрын төлөвлөлт, тооцоолол
хийх, салбарын ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, сургалт явуулах чиг
үүрэгтэй.Цаашид тус институт эрдэм шинжилгээний байгууллага болж өөрчлөн зохион
байгуулагдаж, зарим чиг үүргийг хуулийн дагуу шилжүүлнэ.Салбарын их өгөгдөлд
тулгуурласан мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн зохистой ашиглалтыг
хангах, гэр бүл, хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын их өгөгдөлд суурилсан
бодлогын шинжилгээ хийх, бодлогын санал зөвлөмж боловсруулах, цахимжилт, мэдээллийн
технологийн суурь болон хэрэглээний судалгаа хийх, их өгөгдөлд суурилсан
хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөвлөлтийг мэргэжлийн болон дээд
боловсролын тогтолцоотой уялдуулан үндэсний хөдөлмөрийн зах зээлийн их
өгөгдлийн платформыг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.Байгууллагын статус
өөрчлөгдөж, эрдэм шинжилгээний байгууллага болсон ч орон тоо нэмэгдэхгүй, харин
30 орчим хувиар хэмнэхээр тооцож байна.