ХУРИМТЛАЛЫН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН БОДЛОГЫН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хуримтлалын сангийн мэдээллийн нэгдсэн санг
бий болгох ажлын хүрээнд тус мэдээллийн сангийн системийг хөгжүүлэх бодлогын
даалгавар боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулахад сонирхол илэрхийлэхийг
урьж байна. Тус үйлчилгээ үзүүлэх төсөв нь 15.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.
Зөвлөхөд тавигдах
шаардлага:
1.
Дээд, эрх зүй,
санхүүгийн удирдлагын чиглэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
2.
Банк,
санхүүгийн системийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Шаардагдах баримт бичгүүд:
1.
Анкет (CV);
2. Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл
тодорхойлолт (emongolia);
3. Диплом
болон холбогдох гэрчилгээний хуулбарууд;
4. Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт болон ажил
тус бүрд гүйцэтгэсэн үүргийн талаарх мэдээллийг ирүүлнэ.
5. Үнийн санал.
Материал хүлээн авах хугацаа:
2025 оны 05 дугаар сарын 28-ны
өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд tsogzolmaa@mflsp.gov.mn цахим шуудангаар эсхүл
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 5 давхар (505 тоот)-т цаасаар ирүүлнэ үү.
Хавсралт
хэсгээс ажлын даалгаврыг үзнэ үү.
Холбогдох утас: 261973