ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН “АЖ ҮЙЛДВЭР БОЛОН ХУДАЛДААН ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ” 81, “ХӨДӨӨ АЖ АХУЙ ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ” 129 ДҮГЭЭР КОНВЕНЦОД НЭГДЭН ОРОХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫН ТАНДАН СУДАЛГАА ХИЙХ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

ОУХБ-ын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц, “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод нэгдэн орох хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандан судалгаа хийж гүйцэтгэх  зөвлөхийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулна.  

            Сонгон шалгаруулалтад оролцогчид холбогдох материал, анкет /CV/ болон энэ ажлыг гүйцэтгэхэд шаардагдах үнийн саналыг тус яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ж.Цэвэлмаа / tsevelmaa@mflsp.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох материалыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цаг хүртэлх хугацаанд хүлээн  авна. Ажил гүйцэтгэх ажлын даалгаврыг хавсралтаас татаж авна уу.

Тодруулах асуудлыг /утас 51-262691/ Ж.Цэвэлмаатай холбогдож лавлана уу.

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 ОУХБ-ын 81,129 дүгээр конвенцод тандалт судалгаа хийх зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар
Дээш