ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ОРЧУУЛАХ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын 14 хоногт англи хэл дээр /60 хуудас/ мэргэжлийн түвшинд ойлгомжтой, хуулийн үг хэллэг, найруулгатай орчуулах ажилтныг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулна.

 Сонгон шалгаруулалтад оролцогчид холбогдох материал, анкет /CV/ болон энэ ажлыг гүйцэтгэхэд шаардагдах үнийн саналыг тус яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ж.Цэвэлмаа / tsevelmaa@mflsp.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох материалыг 2025 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 15.00 цаг хүртэлх хугацаанд хүлээн  авна.

Тодруулах асуудлыг /утас 51-262691/ Ж.Цэвэлмаатай холбогдож лавлана уу.

Дээш