Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө

Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллахаар болсон 26 албан хаагч Төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа өргөлөө. Тангараг өргөсөн эдгээр албан хаагчид нь Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэн, тухайн албан тушаалын орон тоог нөхөх тусгай шалгалтад амжилттай оролцож, албан тушаал дээрээ томилогдсон хүмүүс юм. Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар энэ онд “Салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх” зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд салбарын 6 хуулийн шинэчлэлийг хийхээр ажиллаж байна.Монгол Улсын төрийн бодлого тэр дундаа гэр бүл болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт дэвшүүлсэн зорилт, чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын санаачилгатай үйл ажиллагаа, хувь хүний хандлага, мэдлэг чадвар чухал юм. Монгол Улсын хэмжээнд нийт 226 мянган төрийн албан хаагч байгаагаас төрийн захиргааны албанд 22 мянган албан хаагч ажилладаг. Үүнээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 5000 гаруй нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллаж байна. Энэ дашрамд хэлэхэд манай улсад Төрийн албаны зөвлөл үүсэж байгуулагдаад 30 жил болж байна. Энэ ойн босгон дээр эдгээр албан хаагчид тангараг өргөж байгаа нь онцлог юм.

Дээш