ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА – ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ДОТООД СҮЛЖЭЭНИЙ КАБЕЛЫН АЖИЛ БОЛОН СҮЛЖЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дотоод сүлжээг шинэчлэх кабелын ажил болон зарим сүлжээний тоног төхөөрөмж суурилуулах үйлчилгээг үзүүлэх албан байгууллагыг саналаа ирүүлэхийг урьж байна. Үйлчилгээ үзүүлэхийг хүссэн хуулийн этгээд дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  2. Үнийн санал (тухайн байгууллагын маягтаар тамга дарж баталгаажуулсан байна)
  3. Албан хаагчийн мэдээлэл. a. Анкет (CV) b. Хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт.
  4. Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт a. Гэрээний хуулбар b. Хүлээн авсан акт Сонирхсон албан байгууллага, хуулийн этгээд дээрх материалыг бүрдүүлэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл sukh@mflsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Хавсралт хэсгээс ажлын даалгаврыг үзнэ үү. Холбогдох утас: 263142
Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш