ХУУЛИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
яамнаас хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн
төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуульд заасан шаардлагын
дагуу боловсруулна.Энэ хүрээнд хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэн,
бүтэц/бичвэрийг хуульд нийцүүлэн сайжруулах, холбогдох зардлын тооцоог хийн, бусад холбогдох хуульд
оруулах нэмэлт, өөрчлөлт төслийг боловсруулах хуулийн зөвлөх сонгон шалгаруулахад
сонирхол илэрхийлэхийг урьж байна. Ажлын даалгаврыг www.meresp.mn болон https://www.mlsp.gov.mn/ холбоосоор авч танилцана уу.
·
Хууль, эрх зүйч мэргэжилтэй,
магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх;
·
Ижил төстэй 2-оос доошгүй
хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ судалгаа амжилттай гүйцэтгэсэн туршлагатай;
·
Хууль тогтоомжийн төсөл
боловсруулах чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
·
Хөдөлмөр эрхлэлтийн бодлого
боловсруулах ажилд оролцож байсан бол давуу тал болно.
Шаардагдах
баримт бичгүүд:
1. Анкет (Товч
намтар) монгол эсвэл англи хэл дээр;
2. Диплом болон
холбогдох гэрчилгээний хуулбарууд;
3. Ажиллах хүсэлт
(Сонирхол илэрхийлсэн захиа) бичгээр монгол эсвэл англи хэл дээр;
Материал
хүлээн авах хугацаа 2025 оны 05 дүгээр
сарын 09-ний өдрийн 11:00 цагт procurement@meresp.mn цахим шуудангаар эсхүл Сүхбаатар дүүрэг, 8 дугаар
хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн
байранд цаасаар ирүүлнэ үү.