Их,дээд сургууль болон МСҮТ төгсөгчдийн 30 орчим хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байна

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний эрх зүйн тогтолцоо, чанар хүртээмжийн асуудал сэдэвт үндэсний хоёрдугаар зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, хөдөлмөрийн болон боловсролын салбарын бодлого боловсруулагчид, тбб-ын төлөөллүүд ирсэн байна. Манай улсын хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөр эрхлэлт, боловсролын бодлогын уялдаа холбоо хангалтгүйн улмаас хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүссэн, ялангуяа мэргэжил, ур чадварын зөрүүтэй байдал түлхүү илэрч байна. 2024 оны байдлаар нийт ажиглагсдын 53 хувь нь мэргэжлийн зөрүүтэй ажил эрхэлдэг бөгөөд орлого нь 10.0 гаруй хувийн зөрүүтэй байна гэсэн судалгаа гарчээ. Дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн 15.7 хувь нь мэргэжилдээ эзэн болж, сэтгэл хангалуун ажиллаж байгаа бол 28.6 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байна. Энэ ажилгүйдлийг нэмэх, хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсгэх шалтгаан болж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2024 онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “job center” цогц төвийг улаанбаатар хотод дөрвийг байгуулсан. энэ онд улсын хэмжээнд 30 нэмж байгуулахаар ажиллаж байна.

Дээш