Тасралтгүй суралцах нь хувь хүний хөгжил, баг хамт олны бүтээмжийн чанарыг өсгөдөг

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 14 хоногт нэг удаа “Дотоодын мэдээллийн цаг” сургалтыг зохион байгуулж, яамны мэргэжилтэн, албан хаагч нараа сургалтад хамруулдаг.

Өнөөдөр /04-р сарын 11-ны өдөр/ “Ажлын байрны стрессийг бууруулах, өнгөний сэтгэл заслын сургалт”-ыг ОУ-ын хэмжээний ICF сертификаттай көүч, мэргэжлийн арт терапист багш Ч.Энхжаргал орсон юм.

Тасралтгүй суралцах нь хувь хүний хөгжил, амьдралын чанарыг өсгөхөөс гадна хамт олны харилцаа хандлагад ч эерэг өөрчлөлт бий болгож байдаг.

Хүн амьдралаа үнэ цэнтэй байлгаж, бүтээмжтэй ажиллахын тулд тасралтгүй сурахыг зөвлөж байна.

Төрийн албан хаагчийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, хүнд суртлыг багасгаснаар иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай чанартай хүргэнэ.

Дээш