Хуулийн зөвлөх сонгон шалгаруулах зар

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуульд заасан шаардлагын дагуу боловсруулна.Энэ хүрээнд хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэн, бүтэц/бичвэрийг хуульд нийцүүлэн сайжруулах, холбогдох  зардлын тооцоог хийн, бусад холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт төслийг боловсруулах хуулийн зөвлөх сонгон шалгаруулахад сонирхол илэрхийлэхийг урьж байна. Ажлын даалгаврыг www.meresp.mn  болон https://www.mlsp.gov.mn/ холбоосоор авч танилцана уу.

Зөвлөхөд тавигдах шаардлага:

-          Хууль, эрх зүйч мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх;

-         Ижил төстэй 2-оос доошгүй хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ судалгаа амжилттай гүйцэтгэсэн туршлагатай;

-          Хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

-          Хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах ажилд оролцож байсан бол давуу тал болно.  

Шаардагдах баримт бичгүүд:

1.    Анкет (Товч намтар) монгол эсвэл англи хэл дээр;

2.    Диплом болон холбогдох гэрчилгээний хуулбарууд;

3.    Иргэний үнэмлэхийн хуулбар;

4.    Ижил төстэй туршлагыг батлах тодорхойлолт лавлагаа эсвэл зөвлөмжийн захидал;

5.    Ажиллах хүсэлт (Сонирхол илэрхийлсэн захиа) бичгээр монгол эсвэл англи хэл дээр;

 Материал хүлээн авах хугацаа  2024 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 11:00 цагт procurement@meresp.mn цахим шуудангаар эсхүл Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд  цаасаар ирүүлнэ.

         

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш