НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний
хорооны бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж байна
2024 оны 01 дүгээр
сарын 17-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
батлагдсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд, гэр
бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд ажиллаж эхлээд байна.
Хүүхэд хамгааллын
тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ёс зүйн
дүрэмтэй байх бөгөөд уг дүрмийг мэргэжлийн холбоодтой зөвшилцөн хүүхэд гэр
бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны
дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
сайдын 2024 оны А/32 дугаар тушаалаар “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны ёс
зүйн дүрэм”-ийг баталсан. Уг дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, нийгмийн
ажилтныг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ
хийх, санал, дүнгэлт гаргах чиг үүргийг төрийн захиргааны төв байгууллагын
дэргэдэх Нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний хороо хэрэгжүүлэхээр заасан. Үүний
дагуу Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг
сонгон шалгаруулах ажлыг нээлттэй зохион байгуулж байна.
Нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний хорооны гишүүнээр элсэхийг хүсвэл дараах материалыг бүрдүүлэн, uchral@mflsp.gov.mn хаягаар 04-р сарын 14-ны өдрийн дотор илгээнэ үү.
1.Тавигдах шаардлага
Хүснэгтэд заасан шаардлагыг хангасан оролцогч дор
дурьдсан материалыг бүрдүүлж, ирүүлнэ. Үүнд:
№ |
Тавигдах шаардлага |
Бүрдүүлэх материал |
1 |
Нийгмийн ажлын мэргэжилтэй, эсхүл боловсрол, нийгмийн
ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, нийгмийн ажлаар мэргэшүүлэх
сургалтад хамрагдсан. |
Диплом, гэрчилгээний хуулбар |
2 |
Мэргэжлээрээ 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай
бол давуу тал болно. |
/CV/ ажилласан болон мэргэшсэн байдлыг илтгэх |
3 |
Хамт олны дунд нэр хүндтэй, ёс зүйн болон сахилгын
зөрчил гаргаж байгаагүй. |
Нэр дэвшүүлсэн байгууллагын тодорхойлолт эсхүл
мэргэжлийн холбооны гишүүдийн хурлын протокол. |
4 |
Нийгмийн ажлын арга зүй, онол, практикийг хөгжүүлэхэд
хувь нэмрээ оруулах идэвхи, санаачлагатай, манлайлах ур чадвартай. |
“Нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйн асуудал ба цаашдын
хөгжилд оруулах санал, санаачлага” сэдвийн хүрээнд 3-аас доошгүй саналыг товч
дурьдах. /1 нүүрэнд багтаана/ |
5 |
Монголын нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний болон салбар
хорооны гишүүн байсан бол давуу тал болно. |
Тушаалын хуулбар |
2.Сонгон шалгаруулалт
Нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний хороонд гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал,
залуучууд, хууль зүй, дотоод хэрэг, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага, түүний харьяа газар, хэлтсээс нийт 5, нийгмийн
ажилтан бэлтгэдэг Их, дээд сургууль, мэргэжлийн нийгэмлэг, холбоодоос нийт 4,
анхан шатанд ажиллаж буй нийгмийн ажилтнуудаас 6, нийт 15 гишүүн сонгон
шалгаруулна.
Шалгаруулалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
яамнаас байгуулсан ажлын хэсэг зохион байгуулна.
3. Хугацаа
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2025 оны 04 дүгээр
сарын 14-ний өдрийг дуустал хүлээн авч, 04 дүгээр сарын 21-ны өдөр сонгон
шалгаруулж, үр дүнг шалгарсан 15 гишүүнд тусгайлан мэдээлнэ.
------оОо------