Хонгконг болон ХБНГУ-ын “Human study” төвтэй хамтран протез, ортозийн мэргэжилтэн бэлтгэнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагууд Нийслэл Ротари клубын төлөөлөл болон Хонгконгийн Ротари клубын гишүүн, хүүхдийн ортопед, согог заслын эмч Лию Кинг Лок, согог засалч Анн Вонг, Хонгконгийн Ротари клубын гишүүн, Монголын сэргээн засах нийгэмлэгийн хүндэт гишүүн Шилла Пүрвэс болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Нийслэл Ротари, Хонгконгийн Ротари клуб хамтран “Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавхи бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

 Төслийн хүрээнд протез, ортозийн эмч, согог заслын ортозийн техникч нарыг бэлтгэх сургалтыг Хонгконг болон ХБНГУ-ын “Human study” төвтэй хамтран бэлтгэх юм. Манай улсад протез, ортозийн эмч, согог заслын ортозийн техникч ховор, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дутагдалтай байгаа хүний нөөцийг бэлтгэх, салбар дундын хамтын ажиллагааг хангах чиглэлээр ярилцлаа.  

Дээш