САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ХАМРАГДАХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Монгол
Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт
хийх нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлд заасны дагуу 2025 онд хийх хяналт
шалгалтын объектыг 2024 оны эрсдэлийн үнэлгээнд үндэслэн төлөвлөлөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын
төлөвлөгөөг яамны бодлогын зорилт, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй
уялдуулан объектын эрсдэлийн ангиллыг харгалзан Хяналт, үнэлгээний Үндэсний
хорооны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын төлөвлөгөө
батлах тухай” 02 дугаар тогтоолыг үндэслэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайдын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/78 дугаар тушаалаар
их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 1416 объектод хөдөлмөр, хөдөлмөрийн
эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр
батлуулж ажиллалаа.