“Гэр бүлийн хөгжил, хамгаалал-шийдэл” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэхэд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Олон улсын
эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хангах, гэр
бүлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход иргэд, төр, төрийн бус
байгууллагын төлөөллийг оролцуулсан “Гэр бүлийн хөгжил, хамгаалал-шийдэл”
үндэсний хэлэлцүүлгийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах үйл
ажиллагааг хариуцан гүйцэтгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулахаар үнийн
санал ирүүлэхийг урьж байна.
Гүйцэтгэх
ажлын хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
−
Хурлын
бүх зохион байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэх;
−
Төлөөлөгчийг
угтах үйл ажиллагаа;
−
Зураг авалт;
−
Орчны тохижилт,
шаардлагатай гэрэлтүүлгийг хариуцан гүйцэтгэх;
−
Хурлын зар
сурталчилгаа хийх;
−
Орон нутагтай
цахим холболт хийх ажлыг зохион байгуулах;
−
Ярилцлага
зохион байгуулах;
−
Техник тоног
төхөөрөмжийг хариуцан ажиллуулах;
−
Өргөн
олон нийтэд нэвтрүүлэх, сурталчлах, видео бичлэг хийх, фото зураг авах, шууд
дамжуулалтын ажлыг гүйцэтгэх.
Сонирхсон
хуулийн этгээд нь дараах чадавхитай байна. Үүнд:
−
Томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай байх;
−
Шаардлагатай мэдээллийн технологийн хэрэгсэлтэй, видео бичлэгийн
тоног төхөөрөмжтэй байх (Камер, микрофон, гэрэлтүүлэг, видео засварлах программ
хангамж зэрэг чанартай видео контент бэлдэх тоног төхөөрөмжтэй/
−
Цахим холболтын өөрсдөө шийдэх чадвартай байх;
− Өргөн олон нийтэд нэвтрүүлэх, сурталчлах, видео бичлэг хийх, фото зураг авах, шууд дамжуулалт хийх сувагтай байх.
Сонирхсон хуулийн этгээд дор дурдсан хаягаар нэмэлт
мэдээллийг авч болох бөгөөд сонирхлоо илэрхийлсэн хүсэлт (ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэж байсан туршлагын
мэдээлэл, ажлын үнийн санал)-ыг
2024.02.28-наас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Гэр бүл, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам
15160, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5
Лавлах утас: 261415