Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хуралдаж, 5 тогтоол эцэслэн баталлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 69 дугаар захирамжаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Зөвлөлийн гишүүд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, хурлын үр дүнд 5 тогтоол эцэслэн баталлаа. Үүнд;
1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр)-г шинэчлэн батлах тухай
2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийг сонсох, 2025 оны төсвийн хуваарийг батлах зөвлөмж гаргах тухай
3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төслийн тухай
4. Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрт нэмэлт оруулах тухай
5. Ажил мэргэжлийн стандартын төслийн тухай
Тогтоолуудыг хавсралт хэсгээс татаж авна уу.